Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 40 хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга баригдаж буй. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллага болох “Энэрэлт Их эрдэнэ” ХХК-аас цогцолбор барилгыг энэ онд багтаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг онцоллоо. Хороо, өрхийн эмнэлгийн байр ашиглалтад орсноор төрийн анхан шатны нэгж, үйлчилгээ иргэдэд ойртож иргэн бүрд хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.
Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга Баянхошуу дэд төвөөс магистрал шугам татаж дулаан хангамжаа шийдвэрлэж буй. Цаашид дэд бүтцийг сайжруулж төвийн шугамд холбох ажлууд хийгдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна