Ц.Идэрбат: УИХ-ын гишүүд олсныгоо үрээд суудаг биш, улс орноо хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс

Zuv.mn
2024/12/05

Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Асуулт харицлтын шатанд Ц.Идэрбат гишүүн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр “126 гишүүнтэй анхны Парламент бүрдсэн. Анхны гэсэн олон үйл явдал давхцаж байна. Анх удаа Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавилаа. УИХ анх удаа хүлээж авлаа. Ингээд алдагдалгүй төсөв батлах гэж байна. Цаашдаа ч алдагдалгүй төсөв батлах бодлого руугаа орлоо. Энэ бол Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэг ач холбогдол байлаа гэж харж байна. 

Алдагдалгүй төсөл баталснаар хувийн хэвшилд хамгийн их хэрэгтэй зээлийн хүү буурах ач холбогдолтой. Үр дүн нь ирэх жилээс мэдрэгдэнэ гэж байна. Бас нэг анхаарах ёстой зүйл нь, бид хэдийгээр олсныгоо л зарцуулах зарчимд орж байгаа ч гэсэн, хөгжилд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөр УИХ-д орж ирэхэд улс төржихгүй батлах, дэмжих, бодлогын дэмжлэг үзүүлдэг байх шаардлага гарч ирж байна. Яагаад гэвэл УИХ гэдэг зөвхөн олсныгоо үрээд суудаг хүмүүс биш, энэ улс орныг хөгжүүлэх үүрэгтэй. Тиймээс дараагийн удаа 14 мега төсөл орж ирэхэд гишүүд их нухацтай хандах ёстой” гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна