ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ, СУРАГЧИД УЛСЫН ЧАНАРТАЙ ОЛИМПИАДУУДАД АМЖИЛТ ГАРГАЖЭЭ

Х.Есү
2024/04/08

Монгол улсын гавьяат багш Д.Гомбосүрэнгийн нэрэмжит “Нийгмийн ухаан”-ы улсын XXVI олимпиадын мэргэжлийн багшийн ангиллаас Нийгмийн ухааны мэргэжлийн Монгол улсын Зөвлөх багш Т.Мөнхбат гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол түүний бэлтгэсэн шавь “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч С.Балданлхам 12 дугаар ангийн төрөлд мөн гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэн Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуульд суралцах эрхийн бичгээр тус тус шагнуулсан байна.

Мөн улсын XXXIII "Хими"-ийн олимпиадад Химийн мэргэжлийн тэргүүлэх багш Д.Пүрэвсүрэн бэлтгэсэн шавийн хамт амжилттай оролцож, 12-р ангийн төрөлд "Цэгц билиг" сургуулийн 12б ангийн сурагч У.Эрхэмчимэг гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэн, Монгол улсын их сургуульд элсэн суралцах эрхийн бичгийг гардан авчээ. Түүнчлэн улсын "Биологи"-ийн XXXIV олимпиадын гурвын даваанд биологийн багш Б.Сампилноров гутгаар байр эзэлж, өргөмжлөл хүрэл медаль хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна