УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн “ЖЕМ Групп” ХХК-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж буй “Тосон” Дулааны цахилгаан станц анхны галлагаагаа хийжээ. ДЦС-ын бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Тэлмэний цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж, Булнай 110кВ шугамыг хүчдэлд залгасан ба опоогийн байдлаар зуухаа галлан, сүүлийн туршилт тохируулгын ажлууд ид өрнөж байгаа аж.
"Тосон" ДЦС энэ сардаа багтан цахилгаан эрчим хүчээ түгээж эхлэх ба ингэснээр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн гурван аймгийн хэрэглэгчид эрчим хүчний найдвартай эх үүсгүүрээр хангагдах юм.
"Тосон" ДЦС байгуулах төслийн ажил 2022 онд эхэлсэн бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Станд дээр дурдсан гурван аймагт эрчим хүч нийлүүлэхээс гадна Тосонцэнгэл сумын төвийг дулааны эх үүсвэрээр хангаж, тухайн бүс нутагт үйлдвэрлэл хөгжих суурь нөхцлийг бүрдүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.103.139
Тэлмэний ДЦС гэж барина гээд бсан мөнө үү
Хариулах103.168.34.185
Эх нутгийнхаа төлөө сэтгэл зориг гарган томоос том бүтээ6 байгуулалт хийсэн Цэрэнпунцагт талархалаа гэхэд башадмаар ямар сайхан бүтээн байгуулалт вэ мааш их баяраллаа.нэг бизнес эрхлэгч хийж чадаж байгааг улс маань яагаад хийж чадахгүй байгааг ухаараач түмэн минь энэ бүтээн байгуулалтыг даган хөдөө орон нутагт хөгжил авчиранаа гэж баярлан бахдаж байна
Хариулах