Нийслэл 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, туулын хурдны замын төслүүдийг ашиглалтад оруулах зорилт тавьсан билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж өнөөдөр /2025.01.16/ төслүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.
2018 оноос хэрэгжиж эхэлсэн Нийслэлийн дүүжин тээврийн төслийн нэгдүгээр шугам ирэх онд ашиглалтад орох төлөвтэй байна.
Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шугамыг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Замын-Үүдийн гаалиар оруулж ирж байгаа бол Нийслэл газар чөлөөлөлтийн ажилд төвлөрч, хэлцлүүдийг үндсэндээ дууссан гэнэ. Ирэх оны нэгдүгээр улиралдаа багтааж газар чөлөөлөлтийг хийж дуусгах бөгөөд үүнд объект нураах зэрэг цаг хугацаа шаардлагатай ажлууд байгаа юм байна.
Улмаар бүтээн байгуулалтыг эхлүүлж, зургадугаар сар гэхэд бэлэн болгох төлөвлөгөө зурагджээ.
Дүүжин тээврийн нэгдүгээр шугам
Тогтсон стандартаар бол дүүжин тээврийн шугамыг барьж байгуулснаас хойш зургаан сарын турш хүн тээвэрлэхгүй, туршилтын журмаар ажиллуулах ёстой. Харин нийслэлийн зүгээс төслийн компанид ажиллах болломжийг нь сайтар хангаж өгөөд хүн тээвэрлэх хугацааг нь наашлуулах бодлого барьж ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал, замын хөдөлгөөний нягтрал эрс нэмэгддэг есдүгээр сарын 1-нээс хүн тээвэрлэх зорилтыг тавьж байгаа юм байна. Дүүжин тээвэр ашиглалтад орсноос Яармагаас хотын төв рүү чиглэсэн замын ачаалал хуваагдаж, хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж тооцож байна.
Зорчин тарифын тухайд, 1500 төгрөгийн өртөг гарч байгаа бөгөөд ашгаа нэмээд 2600 орчим төгрөгт багтана гэсэн мэдээллийг төслийн нэгжээс өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна