Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 3 дугаар улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 162.2 (10.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 55.5 (3.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 (10.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 49.4 (3.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Бодит орлогын өсөлтийг төрлөөрзадалж үзвэл, өмнөхоны мөнүеэс хөдөө аж ахуйн орлого дунджаар 23.7 (15.9%)мянгантөгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн ч цалин хөлсний орлого 111.8 (13.6%) мянган төгрөгөөр, тэтгэвэр,тэтгэмжийнорлого25.8(7.1%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйнбус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 23.5 (27.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн ньбодит нийт орлого 10.0 хувиар нэмэгдэхэднөлөөлсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна