Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Л.Энх-Амгалан: "Бид нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр 16 хоног амардаг шүү дээ. 16 хоногийг үр ашиггүй амрах уу, эсвэл наадам, цагаан сараар урт амрах уу гэдэг асуудал дээр бид судалгаа хийж байна.
Энэ жилийн цагаан сараар яг албан ёсоор амардаг өдрүүд нь амралтын өдрүүд байж таараад байгаа юм. Ууг нь хуулиараа амрах ёстой өдрүүд байхгүй юу. Цагаан сар, наадмаараа 7-10 хоног амардаг тогтолцоонд орвол яасан юм бэ гээд манай яам судалгаа хийж байна. Үүнийг бид ирэх Засгийн газрын хуралдаан дээр танилцуулна.
Бид хөдөлмөрийн хуулиндаа шинийн нэгэн, хоёрон, гурванд амарна гээд заачихсан байдаг. Гэтэл энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн тасарчихсан байгаа шүү дээ. Тиймээс иргэдийн зүгээс битүүний өдрийн амралтын өдөр болгооч ээ гэсэн санал их ирсэн. Ингээд битүүн, шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрвөнийг амралтын өдөр болговол нийтдээ таван өдөр амрахаар байгаа юм.
Энэ жилийн хувьд хуулинд өөрчлөлт орох ямар ч боломжгүй. Гурван хоног амардгаараа амарна. Гурван хоногтоо багтаагаад шинэлэхээс өөр аргагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.190
Tsevershiltiin galzuu avgai shig avgainhaa ugeer ajillahgui shui.iim yunudig ortsrulach,hoogoich
Хариулах202.9.46.21
Энэ саналын цаана нөгөө хятад данжаадыг хараад гөлөг царайлдаг ЕС гэгчийн хатгалгаар Хятадын галт тэргэнд сууж, тэдний засгийн дохио зангаа, харь заншлыг дагаж далдганах далд хорт санаа яваа юм биш үү?! Олон хоног амарснаар олох юм гэж үгүй, харин: архидалт, задгайрал, завхрал, гэрээ зарж баярлаад гудамжинд гардаг эмгэнэл л газар авна даа . . .
Хариулах71.205.4.58
Amralt gedgiig meddegui malchin yaah ve? Bas l neg ni irlee geed honio bilcheert hayaad davhij uu? Neg l bish baina daaYag une dee gishuud toirotoo zolgoltiin hiih huuli baina
Хариулах71.205.4.58
Tsagaan Saraar Ter olon honog amraad yag yuu hiih ve? Oron nutgaa yaaj shineleh bolomj olgoh. Uhaanii yum yaria biz.Huuhdiin hicheeliig yaaj zohitsuulah yum be? IEne olon honog amrah yum chini hureed Irene geedidee bituulgee hadgalaad baih uu? Am ahuin negjuud iluudehgui tsagiin nemegdel Iim achaalal avah yum bish uu ? uvgen bi shaardlagagui l gej bodoj baina nugee heden tsagdaagiin 10 honog amraad chadlaa yuu Yag hend zoriulsan amralt ve?
Хариулах202.9.46.77
Зөв. Сунжирсан амралт хэрэггүй.
Хариулах