Даланзадгад сумын засаг дарга Ц.Дэнээдорж тэргүүтэй нутгийн үндэсний үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төслийн багийнхантай уулзлаа

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 55 минут

Хоёр бөхт тэмээний дэлхийн төв нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад сумд "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан хүрэлцэн ирлээ. Уг төслийн бүрэлдэхүүнийг тус аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэмээдорж тэргүүтэй "Өмнөговь аймагт үйлдвэрлэв" худалдаа, аялал жуулчлалын мэдээллийн төвийн удирдлага хамт олон хүлээн авч уулзлаа.

 Энэ үеэр тус  аймгийн брэнд бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ хэрхэн дэмжих талаар  ярилцсан юм.

 Даланзадгад сумын удирдлагын зүгээс  Худалдаа, үйлдвэр,  үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга, төслийг санаачлагч  Г.Гангамөрөнд болон Худалдаа,  үйлдвэр, үйлчилгээ үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, Дөрвөн Улсын Гавьяат,  "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч С.Жавхлан нарт үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв. Төслийн багийнхны зүгээс сумын удирдлага, үндэсний үйлдвэрлэгчддээ хандан Монгол хүний оюун ухаан шингэсэн, гараар бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгод  нэгдэхийг уриалан, хамтарч ажиллахаа хэлсэн юм. Тус аймгийн сонин сайхнаас хуваалцахад "Өмнөговьд үйлдвэр" худалдааны төв нь анх "Тэмээний музей" байсан бол 2022 оноос дотоодын өрхийн үйлдвэрлэлийг дэмжин тус төвийг байгуулжээ. Одоогоор худалдааны төвд Өмнөговь говь аймгийн 15 сумын 117 гар урлаач, иргэн аж ахуй нэгжийн бүтээлүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Үүнээс Даланзадгад сумын гар урлаачид 80%-ыг эзэлж байна. Өмнөговь аймаг нь хоёр хилийн боомттой,  14 уул уурхайтай бөгөөд ажилчдын  хувцсыг оёж нийлүүлдэг байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ гадаадын экспо, үзэсгэлэн худалдаанд оролцуулж, туршлага солилцуулан, жуулчдыг "Өмнөговьд үйлдвэрлэв" худалдааны төвөөр зайлшгүй дамжин өнгөрөх маршрутыг бий болгох зорилготой ажиллаж байгаа юм байна.  Тус аймаг нь "Ноён сэрвээ" хийцийн мөнгөн эдлэл, говийн цагаан шүр, говийн хийцтэй цай, хоёр бөхт тэмээ, тэмээний ноосоор хийсэн гар урлалын бүтээгдэхүүн гэх мэтчилэн олон төрлийн нутгийн үнэт зүйлсээр алдартай.  Аймгийн тэмээний тоог дурьдвал 160 гаруй болсон байна. Түүнчлэн тус аймгийн үйлдвэрлэгчид сардаа 100.000-н говийн цайг үйлдвэрлэж, Улаанбаатар бусад аймагруу нийлүүлдэг аж.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    6 цагийн өмнө

    галзуу хүний өдрийн тэмдэглэл

    Хариулах
  • 66.181.161.50
    10 цагийн өмнө

    Ноён Сэврэй

    Хариулах
  • 66.181.161.50
    10 цагийн өмнө

    Ийм сайхан үйл явдлыг мэдээ болгож бичихдээ ямар их алдаатай бичээ вэ?

    Хариулах
  • 71.205.4.58
    17 цагийн өмнө

    160 garuihan temeetei gej uu? Ugui bailgui dee

    Хариулах