Б.Хурцыг Тайваньд суух консулаар томилохыг эсэргүүцэж С.Зориг агсны хэрэгт холбогдогч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Миний дүү Т.Чимэгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 10 жил гүтгэж, эрүүдэн шүүж хэлмэгдүүллээ.
Гэтэл энэ ажлыг гардан зохион байгуулсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүн Монгол Улсыг төлөөлөөд Тайвань Улсад суух худалдааны консул гэх албан тушаалд томилогдож байгаа мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан би дөрвөн газарт хүсэлт хүргүүлж байгаа юм. Хотын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт хүсэлтээ хүргүүлж байна.
Б.Хурц гэдэг хүний гарт хэлмэгдсэн 47 хүн бий. Тэдгээр хүмүүсийн ар гэр гээд нийтдээ 800 гаруй хүн байдаг. Гэтэл Б.Хурцыг Тайвань Улсад суух худалдааны консулаар томилох гэж байгаа нь энэ 800 гаруй хүнийг доромжилж байгаа юм уу.
Б.Хурц бол маш олон хүнийг хэлмэгдүүлсэн дээрээс нь хууль бус олон шийдвэр гаргаж байсан. Нэг ёсондоо энэ хүн албан ёсны гэмт хэрэгтэн.
Төр өөрөө энэ хүнийг томилвол гэмт хэрэг хийхийг албан ёсоор дэмжсэн болно. Эрүүдэн шүүгдсэн хүмүүс нь ямар ч нөхөн олговор аваагүй байхад эрүүдэн шүүсэн хүн нь ингээд явж л байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.32
Энэ залуу зөв ярьж байнаа гэмт хрэгтэн Хурц хүнийг эрүүдэн шүүж гэмт хэрэгтэн хэн ч биш болгочихоод консулаар чаана гэдэг нь ариун ёс мөн үү? ёстой л яршигийн цавь шүү бысда шоронд хэвтэж байх ёстой хөөн Хурц П....А минээ үхээчээ
Хариулах