ТОДРУУЛГА: Хутга барин бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг шалгаж байна

Х.Есү
2025/04/15

Нэгэн иргэн цахим орчинд 11-р хороолол орчимд хутгатай залуу шөнө оройн цагаар бусдыг айлган дарамталж байна гэх утга бүхий мэдээлэл цацжээ. 

Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "11-р хороолол орчимд хутгатай залуу шөнө оройн цагаар бусдыг айлган дарамталсан  үйлдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Цахим орчинд бичигдсэн мэдээллийг тодруулбал, 11-р хороолол хавиар хутгатай, 20 орчим насны залуу хүн амьтан айлгаж, дайрч байна болгоомжтой яваарай гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.