Стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, тэдэнтэй хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан өчигдөр /2025.04.14/ Стратегийн ордоор бүртгэгдсэн болон хавсралт дээр бичигдсэн ордууд дээр дахин найман орд нэмж бүртгэх ёстой хэмээн мэдээллээ.
Тодруулбал, Стратегийн 16, хавсралтад багтсан 39 орд дээр нэмж доорх найман ордыг Стратегийн ордоор бүртгэх санал гаргажээ. Эдгээр найман орд нь:
Б.Дэлгэрсайханы хамааралтай Болдтөмөр ерөө гол /2855119/ компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумд байрлалтай ашигт малтмалын ашиглалтын гурван лиценз эзэмшдэг.
Тэдгээрийн хоёр нь Баянголын хүдрийн ордыг ашиглах МV-008888, MV-017607 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Нийт талбай нь 1680,5 га болно
Б.Дэлгэрсайханы хувьд 2004-2016 оны хооронд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан. Түүний 2015, 2016 оны ХОМ-үүдэд тус компанид хувьцаа эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байдаг. Улс төрийн хүрээнд ч Б.Дэлгэрсайханыг хувьдаа төмөр замтай, олон тооны галт тэрэгтэй гэдгээр нь мэддэг. Тодруулбал Монгол Улсад хувьдаа төмөр замтай анхны компани нь “Болд төмөр Ерөө гол” ХХК бөгөөд 3000 орчим галт тэрэг эзэмшдэг компани юм.
2020 онд Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайд байхад "Хувийн хэвшлийг дарамталж байна. Вагон санаатай унагасан" хэмээн уурсаж байсан билээ.
Баянголын төмрийн хүдрийн орд бол томоохонд тооцогдоно. Анх 66,1 сая тонн металл агуулсан 151,2 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй байсан. 2008-2019 онд 37.9 сая тонн хүдрийг олборлосон гэх мэдээлэл байна.
Ирэх долоо хоногт УИХ-аар Стратегийн ордуудтай холбоотой асуудал хэлэлцэгдэнэ. Энэ үеэр Стратегийн ордын жагсаалтад орох боломжтой 8 ордыг нэмүүлэх саналыг засгийн газрын БЭТ Ж.Батзандан гаргана хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр "Энэ найман ордыг үеийн үед стратегийн ордод оруулахгүй нууж ирсэн. Нуусан найман ордыг стратегийн ордод оруулах саналаа хүргүүлж байна. УИХ-ын 126 гишүүд удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргах байх. Энэ ордууд стратегийн ордод орсноор Баялгийн сан улам баян болно" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.135.86.94
Олон жил идлээ уулаа одоо ард түмэндээ өгвөл нэр цэвэр үлдэх байхаа
Хариулах122.201.31.51
Энэ ордоос хувь хүртэх биш дарханы төмөрлөгиин үилдвэриин түүхии эдиин нөөцөнд авах хэрэгтэи
Хариулах93.229.88.66
mongol eh ornii mini zuvhun shirheg chuluu shoroo ni l hujaad erdene shu de zugeer l achaad yvsaar duusgaj bn da
Хариулах122.201.31.194
ene zasgiin said nar ni aimshiin tom hulgaichuud yma toroos zailj ogdoggui gishuun said 2g davhar hiideg mongoliig hogjuulj bolohgui gsn hulgaichuudiin negdel ymu
Хариулах202.126.88.70
Улс Төмрийн хүдрийн уурхайг нь мэдэлдээ авч Гангийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Түүхийгээр хятад руу зөөж байхаар баяжуулаад боловсруулаад нэмэн өртөг шингээн гаргах хэрэгтэй.
Хариулах202.126.88.70
Сэлэнгэ аймаг Ерөө суманд Болд төмөр Ерөө гол ХК үйл ажилгаа явуулдаг бөгөад нутгийн иргэдийг ажилд авдаггүй. Орон нутагт ямарч бүтээн байгуулалт хийхгүй баялагыг нь авч дууссаж байж, Дорнод аймагтаа л бүтээн байгуулалт хийж байшин барилга барьж өгнө.
Хариулах139.5.217.133
Сэлэнгэ аймгийн маань бүхэл бүтэн нэг сум үгүй болж байгаадаа.
66.181.185.94
УИХ-аар хэлэлцэхдээ ард түмэнд нээлттэй хэлжлцэх ёстой.
Хариулах202.55.188.124
ТӨРД АВАХ нь зөв Хятадаас төмрөө зөөж валютаа гадагш нь алдах буруу !! Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ бүрэн ашиглаж өөрсдөө гангаа хийж хараат байдлаас гарвал сайн төмрийн цементийн түүхий эдээ өөрсдөө боловсруулж хөгжих боломж байгаа ч төрд байгаа ХУЛГАЙЧ ЭРХ БАРИГЧИД өөрсдөө л баяжихаа бодохоос ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ бодохгүй байна Төрд авах ёстой !!!
202.126.89.244
НУТГИЙН ИРГЭД ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ БОЛСОН БХАА. ИХЭНХ НЬ БАРУУН АЙМГИЙН ХҮМҮҮС БОЛСОН. ТЭДЭНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ. ЖИЛД НЭГ УУЛ УХДАГ СУРАГ БСАН. ИХ СОРОНЗОН ХАД НУТГИЙН ХҮМҮҮС ЗОРЬЖ ОЧДОГ ГАЗАР БДАГ БАЙСАН ЗА ДАА ХҮНИЙ ЮМАНД ХҮЙТЭН ХАНДАНА ДАА.
Хариулах202.126.90.250
Төр ард түмний өмчөө авна
Хариулах