Үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдмин" 639.8 тэрбум, "Ачит Ихт" 1.75 их наяд, "Зэс эрдэнийн хувь" 232.5 тэрбумын орлого олжээ

Zuv.mn
2025/04/14

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан стратегийн ордуудыг эзэмшигчидтэй хийх хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний хувьд хамгийн түрүүд Эрдэнэтийн овоолго буюу үүсмэл ордыг ашигладаг гурван компанитай хэлэлцээрт орно гэдгээ хэлээд байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2025.04.14/ хийсэн мэдээлэлдээ “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” компаниудтай хийсэн уулзалт болон үйлдвэрлэл эхэлснээсээ хойш ямар орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлсөн гэх зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. 

  • "Эрдмин" ХХК 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулсан 639 тэрбум төгрөг
  • "Ачит Ихт" ХХК 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулсан 1 их наяд 756 тэрбум төгрөг
  • "Зэс эрдэнийн хувь" ХХК 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулсан 232,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Улсад төлсөн татвар, ногдол ашиг гэх мэт өгөөжөөр нь харвал, "Эрдмин" ХХК 35 хувиа, "Ачит Ихт" ХХК 23 хувиа, "Зэс эрдэнийн хувь" ХХК 3,2 хувиа төлсөн байна.

Энэ өгөөжийг 51 хувьд хүргэх үүрэгтэй талаараа БЭТ Ж.Батзандан хэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна