ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг: Энэ оны эхний улралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Энэхүү 66 гэмт хэргийн 60 нь Улаанбаатар хотод 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын иргэн гадны иргэнтэй нийлж, гадаадаас мансууруулах үйлчилгээтэй бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлж бусдад худалдан борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын ажиллагааны хүрээнд гэмт этгээдийг дайчлан баривчлахад 510гр мансууруулах үйлчилгээтэй бодисыг хураан авсан.
Саатуулагдсан этгээд нь өмнө нь хар тамхины хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдсэн байна.
Хоёр дахь гэмт хэргийн тухайд гэвэл Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хил нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Энэхүү эм нь эмчийн бичгээр олгогддог ба өвчин намдаах зориулалттай эм.
Хоногт нэг ширхгийг өвчин намдаах зориулалтаар ашигладаг боловч хэрэглэгч этгээдүүд 4-5 ширхгийг тарианы устай найруулж тарьж хэрэглэдэг байна. Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэсний улмаас 13 хүүхэд амиа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар 69 хүүхэд хар тамхитай холбоотой хэргээр хариуцлага хүлээж байна. Хамгийн бага нь 13 настай хүүхэд хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна