Б.Оргил-Эрдэнийн дүү: 8 хоног ахтайгаа холбогдсонгүй. Монголчууд нэгнийхээ толгойг бүү залгичихсан байгаасай билээ

Х.Есү
2025/04/14

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ түүнтэй холбоо бариагүй 8 хоносон тул ахыгаа эрэн хайж байгаа талаар пост бичжээ. 

Тэрбээр "Шинэ долоо хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. 

Монголчууд нэгнээ бариад идчихэв үү. Хар буруу санаж болохгүй ч нэгнийхээ толгойг л бүү залгичихсан байгаасай билээ.

Өмнө алдаа хийсэн тэр үнэн. Тэр үед согтуу байхад нь цээжээрэй дэлдэж өмгөөлж хамгаалж байлаа.
Архи уусан байна. Тэр үед тагнуулаас нь ч дуудаж байцаалт авч байцааж байсан. 

Энэ удаад бол буруу зүйл хийхэд нь нэг ч өмөөрч хамгаалаагүй, нэг ч чимээ ч гаргаагүй. 

Гэхдээ ийм удаан холбоогүй, холбогдохгүй байж үзсэнгүй. 

Гэр бүлийн минь ганц амин хайртай ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов. Сүүлдээ хүн элдэв янзаар юм юм л боддог юм байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    2025/04/14

    Har tamhichid zuvhun mongold l tom bdg ym , busad ulsad bol yadagiig tur zasag medehgui bizdee? uchir n erhemuudiin ur sad goltsuu iim heregt orj bgaad etseg tomchuud n hamgaalj avch gardag ym !

    Хариулах