Морин уралдааны товыг орон нутаг тогтоож, Засгийн газар III.01-нээс хойш зохион байгуулахыг зөвлөнө

Х.Батсайхан
2025/01/29

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг өвөл зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг эргэн харах асуудлыг хэлэлцэж, дараах зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

-Хурдан морины уралдаан зохион байгуулах хугацааг Аймаг орон нутаг өөрсдөө тогтооно.

-Засгийн газраас III.01-нээс хойш зохион байгуулах зөвлөмжийг өгнө.

 -Морин уралдааныг хууль бусаар зохион байгуулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

-Хурдан морийг 12-оос дээш настай хүүхэд унаж уралдана. Хамгаалалтын хэрэгсэл, хувцсаар хангана.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Хэдийгээр аймаг орон нутаг хугацаагаа тогтоох ч гэсэн Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулахыг зөвлөнө. Арван хоёр, нэг дүгээр сард зохион байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр биш болчихдог, бусад үед нь Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа болчихдог дабль стандартыг үнэгүй болгох асуудал гарч байгаа. НҮБ-д Монголын өв соёл гэж бүртгэгдсэн өвлийн морин уралдаан цаашдаа Өвөрмонголынх болоод явах юм уу” гэдэг асуудал ч гарч байна” гэлээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.33
    2025/01/29

    Эрдэнэт хүний амь юу ч биш үү!

    Хариулах