​ О.Саранчулуун: Цаашид олон хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болгох шийдвэр гарсанд харамсаж байна

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 47 минут

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара  нар хэвлэлийн бага хурал хийж, өнөөдөр Засгийн газраас гарсан шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Би 13 настайдаа морины уяан дээр хөлөө гэмтээсэн юм. Эрүүл мэндийн эмчилгээ байхгүй, хөдөө газар байсан. Үүний улмаас ясны хорт хавдар гэдэг онош тавигдаж, найман сарын дараа хөлөө тайруулж байсан. Хүүхэд байхдаа мориноос унасаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн маш их бий. Энэ бүх тохиолдлыг “Ахуйн осол” гэж бүртгэдэг. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй болсон 10 хүн тутмын зургаа н ь олдмол буюу хожим ямар нэгэн байдлаар осолд орсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Үүний багагүй хувийг мориноос унасан гэмтэл эзэлдэг. 112 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг бол Монгол Улсын хувьд бага тоо биш.

Өнөөдөр УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах лобби бүлэг байгуулагдсан. Гурван гишүүн тутмын нэг нь энэ бүлэгт хамрагдаж байгаа. Өнөөдөр нэг хэсэг нь яаж дахиж хүнээ хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байх вэ гэж санаа зовж байхад нөгөө талд хэсэг хүмүүс цаашид олон хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болгох шийдвэр гарсанд харамсаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

А.Ариунзаяа "Засгийн газрын шийдвэр албажих ёсгүй" гэсэн бол Х.Баасанжаргал гишүүн "Албажуулсан тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах болно" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.33
    22 цагийн өмнө

    Бид ирээдүй хүүхдээ эрүүл саруул өсгөмөөр байна.

    Хариулах
  • 103.71.101.161
    Өчигдөр

    нялх үрсээ боддоггүй хулгайчууд

    Хариулах