Налайхад менигококкын халдвар гарч, "Голомт" цогцолбор сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Х.Батсайхан
2025/01/30

Нийслэлийн Налайх дүүрэгт менингококкт халдварын тохиолдол бүртгэгджээ. Дүүргийн эрүүл мэндийн газраас тандалт судалгааг эхлүүлсэн байна. 

Халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж, тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байна. 

Мөн дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүдэд нэн яаралтай ариутгал хийж эхэлсэн байна.

Налайх дүүрэгт Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс "Голомт" цогцолбор сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна