Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулахыг хориглосон захирамж гаргажээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Өвөл, хаврын урлиралд хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн захиргаанд олгож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулахгүй байхыг зөвлөх" шийдэл гаргасан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ үед Архангай аймаг, Засаг дарга Б.Цэрэннадмид ийнхүү бусдыгаа манлайлан зөв жишиг үзүүлж байна. Учир нь, Засгийн газар дээрх шийдвэрээ албажуулбал гурван шатны шүүхийн шийдвэр зөрчигдөх, улмаар Үндсэн хуулийн цэц асуудлыг авч хэлэлцэх магадлал байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна