ХЭҮК-оос дэлгэсэн НОЦТОЙ ТОО баримтууд

Х.Батсайхан
13 цаг 32 минутын өмнө

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр хурдан морины унаач хүүхдүүд, тэдний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр дурдагдсан ноцтой тоо баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.

29 жилд 52 хүүхэд амиа алджээ

МУЗГ хурдан морины уралдаан зохион байгуулах тов тогтоох эрхийг орон нутагт өгч, өвөл, хаврын уралдаанд морь унах хүүхдийн насыг 12-оос дээш байх шийдэл танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК мэдээлэл хийж, шийдэлд харамсаж байгаагаа илэрхийллээ. 

Тус байгууллага "Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгджээ. Засгийн газрын шийдвэр албажвал Конвенцийн Гуравдугаарт заалт зөрчигдөж байна. "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн эрхийг төр хамгаална гэж заасан байдаг. Өвөл, хавар уралдаан зохион байгуулах нь эрсдэлтэй тул энэ заалтыг зөрчиж байна" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Мэдээллийн үеэр дурдагдсан тоо баримтуудыг хүргэж байна.

-Бүртгэл хөтөлж эхэлснээс хойш сүүлийн 29 жилд 52 хүүхэд хурдан морины уралдаанд ороцлож байх үедээ мориноос унаж нас баржээ.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын Хүүхдээр эрхлүүлж болохгүй “Тэвчишгүй хөдөлмөр”-ийн жагсаалтыг зөрчсөн.

-2024 оны судалгаагаар, 11,716 хүүхэд хамруулсан судалгаа авахад 2002 нь цалин авсан эсэх нь тодорхойгүй.

-Авдаг нь баталгаажсан хүүхдүүдийн цалин амьжиргааны баталгаажих түвшингээс бага буюу 400,000 төгрөг байсан.

-Морь унахаас гадна өөр хүнд хүчир ажил хийлгэдэг нь тогтоогдсон.

-Уяачинй зүгээс хүүхдийг сэтгэл санаагаар хүчирхийлэх тохиолдлууд баримтаар тогтоогдсон. 

-2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна