Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хурдан морины уралдааны тов зарлах эрхийг орон нутагт шилжүүлж, унаач хүүхдийн насны доод хязгаарыг 12 байхаар шийдсэн нь олон нийтийг талцуулаад байгаа.
Монгол Улсын нэдэн орсон олон улсын гэрээ конвенц, Үндсэн хуулиас гадна гурван шатны шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэгдэж буй энэ шийдвэр гарсны дараа Архангай аймаг ирэх тавдугаар сарын 1 хүртэл аймгийн хэмжээнд хурдан морь уралдуулахгүй байх шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил мөн "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргажээ.
Тэрбээр захирамждаа "Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаа, бооцоот уралдаан, мялаалга найрын уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг хориглосугай. Өвөл хаврын байгаль цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг олон нийт, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд цаг алдалгүй сурталчилж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд, морин уяачдын холбооны тэргүүн нарт үүсэг болгосугай” гэж бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Usergee zohion baiguulahiig horigloh shaardlagagui shuu Baigaliin tsas an burhuulgui Buren arilsan ued 5 hemees deesh dylaaraltai ued yadaj sungai zohioj bolno shuu dee
Хариулах