ХАЛУУН СЭДЭВ: Орон нутаг эрхээ морин уралдааны тов зарлах эрхээ хүүхдэд ээлтэйгээр хэрэгжүүлж байна

Zuv.mn
3 цаг 27 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргажээ. Ингэснээр Хаврын уралдааныг үгүйсгэсэн шийдвэри гаргасан аймгийн тоо гурав боллоо. Өмнө нь Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил,  Багануур дүүргийн засаг дарга О.Даваасүрэн нар 11 сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглоод байсан.

Засгийн газар уржигдрын хуралдаанаараа "Өвөл, хаврын урлиралд хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн захиргаанд олгож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулахгүй байхыг зөвлөх" шийдэл гаргасан.  

Засгийн шийдвэр хэдий албажаагүй ч аймгууд хурдан морины уралдаан товлон зарлах эрхээ ийнхүү хүүхдэд ээлтэйгээр хэрэгжүүлж байна.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна