22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг баривчилжээ

Б.Мөнхболд
2025/10/16

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ олон жилийн турш хүчирхийлсэн хэргээр шалгаж, яллагдагчаар татсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг өчигдөр баривчилжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг яаралтайгаар эрэн сурвалжилж, өчигдөр /2025.10.15/ Тэрэлжийн гүүр орчмоос саатуулсан байна.

Харин түүний эхнэр /хохирогч/ О.Нарангаравыг өчигдрийн /2025-10-15/ 13.00 цагийн орчимд хамгаалалтад аваад байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.