Галын аюулаас хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг "Онцгой үйлстэн" тэмдгээр шагнажээ

Х.Есү
Өчигдөр 11 цаг 52 минут

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал ажил үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртөх эрсдэлтэй байсан  аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан. 

Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” тэмдгээр шагнажээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, бусдад зөв үлгэр дууриалал болж, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан их үйлсэд тань хувиасаа болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархаж байна. 

Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.181
    Өчигдөр

    Энэ жолоочтой хамт хүний амь аварсан Ариунтөгс залууг яагаад ярихгүй бгаа пюм бээ

    Хариулах