Д.Амартүвшин: Ж.Энхжаргалангийн компани төв цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулах нь цэвэр ашиг сонирхлын зөрчил

Х.Есү
Өчигдөр 15 цаг 15 минут

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь Нийслэллийн өмчид авч Ж.Энхжаргаланг гүйцэтгэх захирлаар нь томилж байв. 

Харин "Либертари" намын дарга Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа Ж.Энхжаргаланг ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байгаа талаар ийнхүү бичжээ. 

Тэрбээр,

"Төв цэнгэлдэх хүрээлэн хэмээх төрийн өмчит компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хамаарал бүхий BRB компанийн зохион байгуулж буй XMF хэмээх үйл ажиллагааг төв цэнгэлдэхэд зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил. Хуультай.

Ийм улаам цайм сонирхлын зөрчил гаргаж байгаа хүн цаашид шударга ажиллана гэхэд тун хүнд. Залуучууд төрд ороод ийм хурдан ялзарч байгааг харахаар үнэхээр харамсах юм. 

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 

Төрийн албан хаагч та хуулиа мөрдөж ажиллана уу" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна