Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг хүлээн авч дуусжээ.
МХБХ-ны Дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт “МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 18-аас дээш настай, МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна” гэж заасан байдаг аж. Дүрмийн энэ шалгуурыг хангасан:
-МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай,
-G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга, "Jet Sharing Mongolia"-г үүсгэн байгуулагч Г.Дашням,
-УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол Групп"-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар,
-"Khovd Broncos FC" багийн менежер Ө.Алтай,
-Н.Болор-Эрдэнэ
-Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргал нар ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байна.
МХБХ-ны Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай танилцаад энэ сарын 4-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм байна. Харин сонгууль энэ сарын 28-нд болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна