М.Энхцэцэг: 1xBET-г хориглохгүй бол аюулын харанга дэгдчихсэн байна

Х.Есү
Өчигдөр 16 цаг 06 минут

Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. 

Тус хуульд Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан юм. Харин энэ хуулийг өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. 

Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газар, УИХ-ын эрхэм зорилго нь ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах. Хууль өргөн барьж буй хүмүүсийн танилцуулгаас харахад ямар их хохирлыг ард түмэн амсаж байна. Минут секундээр хэмжигдэхээр тийм их хохирлыг амсаж байна шүү дээ. 

Хамгийн гол нь их олон хүмүүс үүнд донтож байна шүү дээ. Сүүлийн үеийн судалгаа мэдээллийг харахаар архи болон хар тамхинд донтсон хүмүүс бага байна. Харин энэ тоглоомонд донтсон хүмүүс маш их байна гэдэг нь харагдаж байсан. 1xBET буюу бооцоот тоглоомыг хориглохгүй бол аюулын харанга дэгдчихсэн байна. 

 Тийм учраас хугацаа алдахгүй нэн тэргүүнд энэ хуулийг явуулах ёстой гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна