Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.
Тус хуульд Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан юм. Харин энэ хуулийг өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс уг хуулийг дэмжиж байна. Цахим тоглоом гэдэг бол зохицуулахад маш төвөгтэй асуудал. Миний гаргаж байгаа санал юу вэ гэхээр зөвшөөрлийн хууль дотор төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглоно гэдэг заалтыг оруулж ирээд байгаа байхгүй юу.
Гэвч зөвшөөрлийн хуулийн зорилго нь зөвшөөрөл олгох, түүнийг цуцлах, түдгэлзүүлэхтэй холбоотой процессыг зохицуулж байгаа. Тийм болохоор 1xbet-тэй холбоотой асуудлыг хаа хамаагүй оруулж ирээд байна гэж л би хэлээд байгаа юм.
1xBET-г тусгайлсан хуулиар хориглох ёстой. Тусгайлсан хууль гаргана гэдэг чинь зөвшөөрнө гэсэн үг биш шүү дээ. Бид казиног хориглох тухай хуультай шүү дээ. Үүнтэй л адил бие даасан хуулиар хориглох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна