Бид энэ удаагийн Танилц ярилцлагын нэвтрүүлэгтээ инстаграмдаа 819 мянган дагагчтай Монгол охин Викториаг урьж оролцууллаа.
Түүний хувьд Англид төрж өссөн ба хоёр жилийн өмнөөс инстаграм хаяг нээж бичлэг хийж эхэлсэн байна. Викториагийн ээж хүүхдүүддээ эх хэлийг нь илүү сайн зааж сургахын тулд Монголдоо ирсэн гэдгээ онцлон хэлж байлаа.
-Сайн уу? Уншигчдадаа өөрийгөө танилцуулаарай.
-Сайн уу. Намайг Викториа гэдэг би есөн настай. Одоо дөрөвдүгээр ангид сурдаг.
-Инстаргамаа нээгээд хэр удаж байгаа вэ?
-Би инстаграм хаягаа нээгээд бараг хоёр жил болж байна. Цаашдаа хөгжих боломжтой учраас миний сэтгэл их хөдөлж байгаа.
Надад хамгийн их хандалттай хоёр бичлэг байдаг. Нэг нь миний ам барьж дуулж байгаа бичлэг, нөгөө нь ээж ах хоёр сууж байхад би ард нь бүжиглэж байгаа бичлэг.
-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна. Монгол сургууль, хүүхдүүд гоё байна уу?
-Монгол хүүхдүүд бусдыг үл хүндэтгэдэг юм шиг санагддаг. Би сайн хэлж мэдэхгүй байна л даа. Магадгүй өөр хэлээр ярьдаг болохоор тэгдэг байх.
Харин Америк хүүхдүүдтэй vibe нийлдэг учраас тэдэнтэй ярилцах дуртай байдаг. Би ер нь л англиар ярьдаг газруудад тайван өөрийнхөөрөө байдаг.
-Викториа яагаад инстаграм нээж бичлэг хийх болсон бэ?
-Миний бичлэг хийх дуртай болсон шалтгаан гэвэл дэлхийд танигдах. Гадаадад явж байхад чи Монгол Викториа мөн үү гэж их асуудаг. Тэгэхээр нь би тийм ээ гэж хариулдаг. Хүмүүс намайг таньж байгаа энэ мэдрэмж нь гоё байдаг учраас би бичлэг хийх дуртай байдаг.
-Чи их эрч хүчтэй байх тийм ээ?
-Би эрч хүчтэй байх дуртай. Уг хүн нь тийм болохоор өөрийнхөөрөө байх дуртай.
Бас би уран бүтээлч хүмүүст дуртай. Тэд нараас урам зориг авдаг болохоос тэдэн шиг болох юмсан гэж боддоггүй. Харин өөртөө онцгой нэгэн байхыг хүсдэг.
-Инстаграмдаа хийсэн бичлэгийнх нь дор бичигдэж байсан муухай сэтгэгдлийг яаж хүлээж авч байна?
-Миний хувьд би тийм зүйлийг огт тоодоггүй. Харин ч урам зориг авч, өөрийгөө илүү хөгжүүлэх ёстойг мэдэрдэг. Намайг үзэн ядсан анхны сэтгэгдэл маш хүнд туссан. Тэр үед би бууж өгч болохгүй, тэдний буруу гэдгийг заавал харуулна гэж л бодсон.
Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Өөрийнхөө мөрөөдлийг дага. Энэ бол миний зорилго. Та нар ч гэсэн чадна аа.
Хэнийг ч битгий өөртөө эргэлзэхэд хүргээрэй. Би үүнийг сурч авсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.37
Өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг Монгол гэхээр монгол хэл мэдэхгүй , Америк юм уу гэхээр царай төрх нь өөр.
Хариулах