ТОДРУУЛГА: Уулын замд гарсан ослоор нэг иргэн амиа алджээ

Х.Есү
19 цаг 15 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр уулын замд авто машины осол гарч нэг иргэн амиа алджээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Бага тэнгэрийн ам орчмын уулын зам дээр ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. 

Шалгалтаар суудлын автомашинд зорчиж явсан нг иргэн нас барж, жолооч эмнэлэгийн байгууллагын тусламж авсан. Цаашид ослын шалтгаан нөхцлийг тодруулах зорилгоор шалгалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна