Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн Play-Off-ийн хагас шигшээ "Сэлэнгэ Бодонс" болон "Хасын Хүлэгүүд" багийн долоо дахь тоглолт явагдаж "Хасын хүлэгүүд" багийн ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр "Хасын хүлэгүүд" баг дараагийн шатанд шалгарсан юм.
Тэгвэл "Сэлэнгэ Бодонс" багийн тоглогч Демаркус Казинс Монголын Үндэсний дээд лиг болон "Сэлэнгэ Бодонс" багийнхаа талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр "Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч энэ хугацаа миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа.
Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад дурласан.
Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй.
Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй.
Энэхүү боломжийг надад олгосон Сэлэнгэ Бодонс багийн хамт олон, Лүндэгийн Наранбаатар та бүхэнд тусгайлан талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье.
Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая.
Монгол улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно." гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.4
Ok
Хариулах