“Миний дэлгүүр”-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан гал сөнөөгч Д.Жанчив агсны ар гэрийнхэн өнөөдөр /2025.04.08/ мэдээлэл хийлээ.
Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг алба хаагчийн хувцас хэрэгсэл болон гавьяа шагналтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Б.Ганцэцэг: Миний нөхөр бол тангараг өргөсөн алба хаагч. Би ханийгаа баатар гэж боддог. Нас барсан хүнд баатар цолыг нөхөн олгодоггүй гэдэг хуультай юм байна лээ. Энэхүүн шагнал ямар хүнд олгогддог вэ гэдгийг асуумаар байна. 5000-7000 хүний амь аварсан гэдэг ямар их тоо вэ. Ийм мундаг хүн өнгөрчхөөд байна. Яг ийм эрэлхэгээр амь насаа алдсан цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчиддаа олгодог байж болохгүй юу. Хэн нэгний хувьд төмөр ч гэлээ. Миний хувьд, гэр бүл, үр хүүхдийн минь хувьд амь насны үнэ цэнэтэй зүйл. Гавьяа шагнал авах болохоор дарга нар нь аваад байдаг. Гал усруу орохоор жирийн алба хаагчид нь ордог шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
Batuuliig neg harval yasan ym , baatar gedeg chini amid bieeree bj l bn , zaaval ingej asuuh hereggui biz !
Хариулах