Туйл судлаач Л.Дүгэржав агсны охин АТГ-т хандаж, хамгаалалт хүслээ

Х.Батсайхан
2025/04/08

Төгрөг нуурын ордыг зарсан хэргийн хохирогч Д.Болорсүрэн гэх эмэгтэй өнөөдөр АТГ-ын үүдэнд ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын хуульч н.Пүрэвбаатар гэх хүнээс заналхийлсэн дуудлага, мессеж ирж байгаа талаар дурдаад Төгрөг нуурын ордтой холбоотой баримтуудыг АТГ-д өгөхөөр ирсэн гэдгээ мэдэгдсэн. Хамгийн ноцтой нь, Төгрөг нуурын ордыг анх нээж, үйл ажиллагаа явуулж байсан компанийн хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал бүгд нас барсныг хэлж, хардлага байгаа гэдгээ илэрхийлсэн юм.   

Тэрбээр “Миний аав Төгрөг нуурын ордын судалгааг хийсэн, 2008 онд уг ордыг түшиглэсэн утаагүй түлшний үйлдвэрийг байгуулж явсан М.Дүгэрсүрэн гэж хүн байдаг. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ 20 хувийг нь бас эзэмшдэг байсан. Гэтэл энэ орд 250 сая ам.доллараар зарагдсан гэдэг мэдээлэл гэнэт Хонконгийн бирж дээр гараад ирсэн.

Бид 20 хувь дээрээ мөнгө нэхэмжлээд гурван шатны шүүхээр явсан ч тусыг эс олсон. Гэтэл аавыг минь орд зарсан, 1.3 сая ам.доллар авч идсэн мэтээр гүтгэж байгаад гомдолтой байна.

Өнөөдөр над руу янз бүрийн утасны дугаараас залгаж, мессеж бичиж байна. Айж байна. Хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ т Төгрөг нуурын ордтой холбоотой баримтуудыг АТГ-т өгөх, хамгаалалт авах хүсэлтэй байна. Би харддаг. Тухайн үед манай хөрөнгө оруулагч байсан Камекс гэдэг компанийн захирал Денис гэдэг хүн бурхан болсон. 20 хувийг эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь байсан аав маань бурхан болчихлоо. ТУЗ-ынх нь дарга ч бас бурхан болсон. Миний аав Увс аймгийн Тэс сумынх, Антарктид руу долоон удаа явж байсан эрүүл чийрэг биетэй хүн нас барчихсанд би хүлээн зөвшөөрдөггүй, харддаг” гэж ярилаа.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.78
    2025/04/08

    Төгрөг нуур маш догшин газар юм шүү дээ. Манайхан яг энэ нутгийнхан л даа. Тиймээс нэрийг нь хэлж болдоггүй газар гэж өвгөд ярьдаг байсан юм.

    Хариулах
  • 103.168.34.188
    2025/04/08

    Ayuliin eh bulag n zuvhun deedchuud gej todorhoilolt burhanii nomond bdg ym !

    Хариулах
  • 202.126.89.234
    2025/04/08

    Энэ ерөнхийлөгч бсан нөхдүүд чинь аюултай хүмүүс бдаг бололтой. Элбэгдорж Зоригийг алсан болоод бдаг. Батулга алсан гээд нэг хүүхний хэрэг чимээ тасраагүй бхад араас нь хардлагууд гарч бна. Хамгийн аюултай нөхдүүд ерөнхийлөгч болдог бж таарлаа!

    Хариулах
  • 103.57.94.95
    2025/04/08

    Баттулга ч уурхайгүй гэж байна лээ.тэнд утаагүй түлшний үйлдвэр байгуулаад Баттулга,Денис гэдэг Сингапур эднүүс нээлтэд очиж байсан. Үйлдвэрийн нээлтэд өчнөөн хүн очиж бөх мөх барилдаад байсан даа.тэр хүмүүс ихэнхи нь амьд байгаа шүү

    Хариулах