ОХУ-ын Буриад улсад БНХАУ-ын иргэн хуулиар хориглосон далайн бүтээгдэхүүнийг Монгол руу оруулах гэж байгаад баригджээ. Тэрбээр трепангийн хууль бус наймаандаа Монгол Улсын иргэдийг ашиглаж байсан нь анхаарал татаж байгаа юм.
Трепанги нь далайн нэгэн төрлийн сээр нуруугүй амьтан бөгөөд уураг, төрөл бүрийн витанинаар баялаг тул БНХАУ, БНСУ, Японд тансаг зоог гэж тооцогддог юм байна. Энэ амьтны Алс Дорнодод байдаг төрөл зүйл бусад төрлүүдээсээ том /40 гаруй см урт, есөн см өргөн, 1.5 кг хүнд гэжээ/, шим тэжээл ихтэй байдаг аж.
Хэрэг өдүүлсэн Лю Чиньлин гэгч нь тэдгээр амьтдыг даршилсан ногооны лаазанд хийж, үйлдвэрийн мэтээр тагласан байсан бөгөөд ОХУ-аас Монголын хилээр давах гэж байсан монголчуудад хандаж, тодорхой хэмжээний үнэ хөлстэйгээр хил давуулж өгөхийг хүссэн аж. Энэ хүсэлтийг нь монголчууд дуртай хүлээн авч, хилээр гаргах гэж байгаад баригджээ.
Хятад эрийн зараалаар хууль бус бараа хил давуулахыг оролдсон монголчуудад ямар хариуцлага тооцсон талаар эх сурвалжид дурдаагүй байна. Харин хятад иргэнийг шүүхээр оруулж, маш хөнгөн буюу 400,000 рублиэр торгосон тухай бичсэн байв.
Холбооны Аюулгүй байдлын албаныхан уг этгээдийн нууц газарт нэвтэрхэд 360 кг трепанги байсан гэх бөгөөд үнэлгээг нь 30 сая рубль гэснээс үзэхүл, нэг кг нь 83 мянган рублийн үнэтэй болж таарч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.148
Hited hun Amand ni alt amlaad ar nuruu ruu chin hutgalj aldag
Хариулах103.168.34.188
ene chini hytaddaa haishen gej hataasan n delguuruudeer bdg ed bn , unetei tansag hoolnii turuld ordog n unen , delguurtei ch hymd bidh zuil .
Хариулах