"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
Тэгвэл 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга эхэлсэн байна.
Одоогийн байдлаар 141.979 хүн сонголтоо хийснээс 95.8% хувь нь “Бэлэн мөнгө” хэлбэрээр авахыг сонгосон байна. Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд хүлээн авах ба тус хугацаанд өгсөн саналаа засварлан, өөрчлөх боломжтой.
Санал хураалт авч дууссаны дараа буюу 04 дүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд иргэдийн өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Тус санал асуулга нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэний эзэмшлийн хувьцааны 2024 оны нэгж хувьцааны үлдэгдэл ногдол ашиг ₮87.22 /татвар суутгасан дүн/-ийг хэрхэн хүлээн авах тухай юм.
Жишээ нь: Та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна.
Иргэн та И-Монголиа порталд хандаж өөрийн профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд цэсийг сонгоход таны эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээллүүд гарах юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгаа хэрхэн өгөх вэ?
Энэхүү санал асуулга нь цаашид Үндэсний баялгийн сангийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн ач холбогдолтой тул та санал асуулгадаа идэвхтэй оролцоорой.
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ. Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.138
Бэлэн
Хариулах202.126.90.105
Бэлэн
Хариулах202.126.90.105
Бэлэн
Хариулах202.126.90.105
Бэлэн
Хариулах202.126.90.105
Бэлэн
202.126.90.105
Бэлэн
Хариулах202.126.89.125
Бэлэн мөнгөөр авна
Хариулах202.126.89.20
Бэлэн мөнгө авна
Хариулах202.126.89.20
Бэлэн мөнгө авна
Хариулах66.181.161.30
Бэлэн авъя
Хариулах103.10.21.112
Бэлэн мөнгө авья
Хариулах66.181.161.30
Бэлэн
202.126.89.8
Belen
Хариулах202.126.91.162
Бэлэн мөнгө
Хариулах202.126.90.164
Бэлэн мөнгө
Хариулах202.126.89.52
Tim
103.57.95.106
Бэлэн мөнгө
Хариулах103.57.95.213
Awsan ni der
Хариулах