Өчигдөр Баянзүрхийн товчооны замд зам тээврийн осол гарч 12 настай хүүхэд дайруулжээ.
Тодруулбал, Баянзүрхий товчооны замд приус 30 маркийн машин явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөжээ. Тухайн машиныг жолоодож явсан жолооч эрүүл байсан бөгөөд мөргүүлсэн хүүхэд одоогоор биеийн байдал сайнгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна