П.Соронзонболд​: Миний дэлгүүрт гарсан галын үеэр амиа алдсан алба хаагчид тэтгэмжийг нь олгосон

Х.Есү
2025/04/08

Өнөөдөр Миний дэлгүүрт гарсан галын улмаас амиа алдсан гал сөнөөгч Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр нэг жилийн өмнө миний дэлгүүрт гарсан галын улмаас амь насаа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр гал сөнөөгчдийн өмсөж хэрэглэж байгаа хувцас хэрэгслийн талаарх асуудлыг хөндсөн. Алба хаагчдын хэрэглэж байгаа энэ хувцас яг стандартын шаардлага хангасан уу? 

-ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Манай хувцасны стандартын шаардлага бүрэн хангагдаж байгаа. 

Онцгой байдлын байгууллага стандарт шаардлага хангасан техник хэрэгсэл, хувцсыг хэрэглэдэг. 2015 оноос хойш Онцгой байдлын байгууллагын хувцас хэрэгсэл нь Евро стандарт руу шилжсэн. 

Мөн талийгаачийн ар гэр нөхөн олговор, тусламжийн талаар байр сууриа илэрхийлсэн. Үүн дээр нэг хариулт өгөөч.

2024 оны 1 сард гарсан Дүнжингаравын ослоор амиа алдсан алба хаагчдын ар гэрт олгосон орон сууцыг Онцгой байдлын албанаас олгоогүй. Орон нутаг буюу НЗДТГ-аас олгосон. 

Харин 2024 оны 4 сард гарсан “Миний” дэлгүүрийн гал түймэрт амиа алдсан алба хаагчийн ар гэрт Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Засгийн газраас батлагдсан тогтоолын дагуу “Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд олгох тэтгэмж”-ийг онцгой байдлын байгууллагаас олгосон.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна