Хаврын хуурайшилттай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад ирэх нь ихэсжээ. "Тэр дундаа шар өвс шатаж байна" гэсэн дуудлага ихээр ирж байгаа аж. Яг энэ төрлийн дуудлагын сүүлийн хоёр хоногийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18, 26, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар ангийн алба хаагчид тус тус ажиллаж 25 га орчим талбайд шар өвс, хураалттай 500 ширхэг автомашины дугуй, чингэлэг доторх тавилга, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 давхар эмнэлгийн 3 дугаар давхрын саун, душны өрөө, тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 08:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн 04.07-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4 айлын хашааны 0.35 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 5 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:48 цагт ангиас гарч 16 км замыг туулан 15:05 цагт очиход иргэн А-гийн 200 боодол холимог тэжээл, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр бүрэн, 6 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт шар өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 0.7 га талбайд шар өвс, 1 м.куб хураасан банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр бүрэн, 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х7 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж, иргэн Н-ийн 4х8 метрийн хэмжээтэй гоо сайхны барааны чингэлэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х4 метрийн хэмжээтэй гарааш дотор 13 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн суманд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд чингэлэгтэй эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн чингэлэг /20 тонн/ дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна