Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт математикийн багш нарын сургалтаар 2025 оны нэгдүгээр сард эхэлсэн.
Математикийн багш нарыг чадавхжуулах 2 дахь удаагийн сургалт сурагчдын амралтаар буюу энэ сарын 7-оос 10-ны өдрүүдэд Шинжлэх ухаан инновацын төвд болж байна. Тус сургалтад Архангай аймгийн ЕБС-ийн 70 гаруй математикийн багш нар буюу ирцийн хувьд өндөр дүнтэй хамрагдаж байна.
Сургалтыг ШУ-ны гавьяат зүтгэлтэн доктор, профессор В.Адьяасүрэн, МУГБ З.Бат-Эрдэнэ, багш Ж.Уламбаяр нар удирдан явуулж, ЭЕШ-д бэлдэж буй багш нар, гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалттай сургуульд хичээл заах багш нар, бусад гэсэн 3-н хэсэгт хуваан багш нарыг чадавхжуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна