72 дахь удаагийн “Miss World” буюу Дэлхийн мисс шалгаруулалтад Монгол Улсаас улсын харцага Г.Батбаярын охин Б.Эрдэнэсувд оролцохоор болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Шалгаруулалтыг зохион байгуулагчид манай Үндэсний ялагчийн мэдээллийг өчигдөр албан ёсны цахим хуудастаа оруулжээ.
Шалгаруулалтад жил бүр 100 гаруй улсын мисс оролцдог уламжлалтай бөгөөд улс орноо төлөөлөх үндэсний ялагчид тодорч, зохион байгуулагчид цахим хуудастаа мэдээллийг нь нэмсээр байна. Одоогоор Швед, Сомали, Ботсвана, Тунис, Белги, Сингапур, БНСУ зэрэг 50 гаруй орны үндэсний ялагчийн мэдээллийг оруулжээ.
Шалгаруулалт энэ жил Энэтхэгт болох бөгөөд ирэх тавдугаар сарын 31-нд Теленгана хотноо ялагчийн нэрийг зарлах юм.
"Miss World-Mongolia" тэмцээнд улсаа төлөөлөх үндэсний ялагч Б.Эрдэнэсувд МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн Эрх зүй гэсэн хос хөтөлбөрөөр суралцдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна