Монголын иргэн Казахстанд ноцтой хэрэг үйлдээд оргон зайлжээ

Х.Батсайхан
2025/04/09

Казахстаны Цагдаагийн байгууллага Монгол Улсын иргэнийг эрүүгийн ноцтой хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа талаар Дотоод хэргийн яамнаас нь мэдээлжээ.

Эрэн сурвалжлагдаж байгаа этгээд нь Монгол Улсын иргэн, 34 настай Самат Бекиш гэгч бөгөөд бусдын гэрт нэвтэрч, зэвсэгт дээрэм хийсэн хэрэг үйлдсэн байж болзошгүй аж.

Тодруулбал, 2024 оны наймдугаар сард гурван хамсаатны хамт Тайншинскийн дүүргийн нэгэн оршин суугчийн гэрт нэвтэрч, 12 настай ач хүүгийнх нь хамт скочоор хүлээд 640 мянган тенге дээрэмдсэн юм байна. Цагдаа нар гурван сэжигтнийг богино хугацаанд илрүүлэн баривчилсан ч Самат Бекиш ганцаараа зугтаж чадсан тул өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Дотоод хэргийн яамны мэдээлэлд Самат Бекишийг Монголд байж болзошгүй гэж дурдсан байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    2025/04/10

    mongoliin ner gants hasagaas bolj ddlhiid buzartaaguibhaau! ene hasag chini harin sn eriin huih ym bish uu ?

    Хариулах
  • 124.158.108.246
    2025/04/09

    Дээрэмчинийг Монголд байвал барьж өг. Монгол улсын нэр хулгайч дээрэмчин казакаас болж сэвтэж болохгүй. Цагаачийн удам сагаач л байдаг юм.

    Хариулах