“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгоно.
Өчигдрийн Засгийн гаүрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "1072 хувьцааны ногдол ашиг 93 мянган төгрөгийг маргааш өглөөнөөс шилжүүлж эхэлнэ" хэмээн мэдэгдсэн юм.
Иргэд Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтоор саналыг нь авсан байдаг.
Хэрвээ санал асуулгад оролцоогүй тохиолдолд тухайн иргэний ашигладаг харилцах данс руу нь шууд шилжинэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлээд буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.86
tgd ogood taraagad bga ym haana bn ogloos taraana gl bsn
Хариулах