"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 5 хоногийн хугацаанд явагдаж 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууслаа.
Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн баталгаажуулалт 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хийгдэх бөгөөд Хуримтлалын сан /Баялгийн сан/-д иргэний хуримтлалын нэрийн дансанд байгаа одоогийн үлдэгдэл дээр ногдол ашгийн дүн нэмэгдэн орно. Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ авах сонголт хийсэн иргэдийн ногдол ашиг /2025.04.10/ өнөөдрөөс эхлэн олгогдоно.
Иргэдийн санал асуулга өгсөн тоон мэдээлэл:
Хуримтлалын сан / Баялгийн сан/-д орсон ногдол ашгаа шалгах:
Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна