Сансрын нисэгч Ж.Гүррагчаа Олон улсын сансрын станцтай шууд холбоо барина

Х.Батсайхан
2025/04/10

Дэлхийн Сансрын нисэгчдийн өдөр энэ сарын 12-нд тохионо. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсаас сансрын нисэгч Ж.Гүррагчаа Олон улсын сансрын станцтай шууд холбоонд орж, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа сансрын нисгэгчидтэй ярилцахаар болжээ.

Энэ ажлыг Монгол Улс, ОХУ-ын Буриадын БНУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 1981 онд Союк 39 хөлгөөр хийсэн түүхт хамтарсан нислэг, эв найрамдлын бэлгэ тэмдэг болгон зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-ын Буриад улсаас ерөнхийлөгч Алексей Цыденов шууд холбоонд орж, сансрын нисгэгчидтэй ярилцах аж.

Монгол Улс 1981 оны гуравдугаар сарын 21-нд сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс болж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна