“Жорлонгийн 7 хоног” аяны хүрээнд 2025 оны 4-р сарын 9-ний өдөр хүүхэд, залуучуудын дунд ариун цэврийн хүртээмжтэй, шинэлэг шийдлийг уриалсан уран бүтээлийн уралдаан шалгаруулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ нь залуу үеийнхний дуу хоолойг сонсох, тэдний бүтээлч оролцоог дэмжих, нийгмийн тулгамдсан асуудлыг шинэ өнцгөөс харах боломжийг нээж өгч буйгаараа онцлог юм.
Энэхүү арга хэмжээнд оролцогчид шинэлэг санаа, шийдлээ богино хэмжээний видео болон төсөл бичих хэлбэрээр илэрхийлсэн нь тэдний нийгмийн асуудалд хандсан сэтгэлгээ, оролцооны чадварыг харуулсан томоохон индэр боллоо. Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчдийн баг, төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөл хамтран гүйцэтгэсэн бөгөөд бодит хэрэгжих боломжтой, бүтээлч бүтээлүүдийг онцолсон юм.
Шагналт байранд дараах сурагчдын багууд шалгарлаа:
Нэгдүгээр байр:
Хоёрдугаар байр:
Гуравдугаар байр:
Мөн АШУИС-ын “Эрүүл ахуйн хөтөч” баг, Скаутын холбооны “Скаут Револоо” баг, МУИС-ын “Шинэ шийдэл – Шинэ эрин үе” багууд тус тус оюутны төрөлд төслүүд нь шалгарсан юм.
Хөтөлбөрийн төгсгөлд олон улсын “Жорлонгийн дэлхийн байгууллага”-ыг үүсгэн байгуулсан Жак Сим хүрэлцэн ирж, оролцогч хүүхэд, залуусын сэтгэлгээг урамшуулан, дэлхийн туршлагаа хуваалцсан нь арга хэмжээний үнэ цэнийг нэмэгдүүлсэн онцгой мөч байв.
“Жорлон” кампанит ажил нь Монгол Улсад бохир ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой ариун цэврийн шийдлийг нийтэд түгээхэд чиглэсэн олон талт хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын түншүүд хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
100 jil bolson uls jorlongiin honog zohion baiguulj bgaa n ichmeer ym bish uu ? munch hetsuuajillagaa bndaa ! nuur ulaij , hoshinogo tumbiisen medeelel bn !
Хариулах