Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанийн олон ажилчин хоолны хордлого авсан сэжигтэй тохиолдол өчигдөр бүртгэгджээ. ХӨСҮТ энэ талаар мэдээллээ.
Өнөө өглөөний 10.00 цагийн байдлаар 20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэний 91 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 44 хүн гэрээр, 10 хүн аймаг орон нутагтаа эмчлүүлж байгаа ажээ.
Хордсон хүмүүст гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах, халуурах шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн шинжээч нар голомтод нь ажиллаж байгаа юм байна. Дүгнэлт хараахан гараагүй байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Яанаа яана бөөнөөр нь хомроглон устгахаар шийджээ ямар хариуцлагагүй юм бэ? Холбогдох албан тушаалтнуудыг хариуцлагад татаачээ хөөрхий ажил хийж мөнгө олох гэж очсон болохоос биш хороор хордох гэж очоогүй аягүй бол нэг мудак нь үмхийрсэн мах нийлүүлж эсвэл хугацаа дууссан хятадын хулхи хүнс шахсан байна.Оюунэрдэнэ Мөнхсайхан хоёр тийшээ автобусанд суугаад яваачээ хүмүүс хордоод байна.
Хариулах122.201.31.92
Аль уурхаи юм бол хүү минь тэнд ажилдаг юм
Хариулах202.55.188.89
Эрдэнэс таван толгойн туслан гүйцэтгэгч Кэй Эй майнинг