Хоггүй Дундговь төслийн хүрээнд хог хаягдал шатаах зуухыг туршиж үзжээ

Х.Есү
Өчигдөр 17 цаг 39 минут

"Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг 2025 оныг "Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарлаад байгаа билээ. 

May be an image of 3 people

Энэ хүрээнд тус ондоо камержуулалт, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, цэвэр орчныг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа.

May be an image of 2 people, foundry and oil refinery

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын дарга Т.Мөнхбаяр, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга нар “Хоггүй Дундговь” төслийн хүрээнд жижиг оврын хог, хаягдал шатаах зуух, ахуйн хэрэглээний зуухыг турших үйл явцтай танилцлаа.

May be an image of 4 people, foundry and text that says 'nm'

Энэхүү жижиг оврын зуухыг ашигласнаар сум болон аймгийн төв хог, хаягдлыг утаагүй шатааж хогийн менежментийг сайжруулах арга зам гэж үзэж байна. Мөн ахуйн хэрэглээний зуух нь утаа бага ялгаруулж, нүүрс бага ашигладгаараа онцлог юм.

"Ган-Илч" ХХК Дундговь аймгийн 7 суманд энэхүү хог, хаягдал шатаах зуухыг ашиглахаар болсноо мэдэгдсэн юм.

May be an image of 3 people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна