Гадаад хэлний багш нарыг чадавхжуулах сургалт боллоо

Х.Есү
14 цаг 5 минутын өмнө

Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт судлагдахуун бүрээр зохион байгуулагдаж байна.

Англи, Орос хэлний  багш нарын мэргэжил, ур чадварыг  дээшлүүлэх сургалт сурагчдын амралтаар буюу энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болж, сургалтад Архангай аймгийн ЕБС-ийн 92  Англи, Орос хэлний багш хамрагдлаа.

Сургалтыг АНУ, Австрали улсын 6 багш удирдан явуулж, сурагчдад ойлгомжтой, сонирхолтойгоор заах арга техник, багш нарын сонсох, ярих чадварыг нэмэгдүүлэх, ЭЕШ-д бэлтгэх арга зүй гэх мэт сургалтуудыг орлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна