“UB food” фестиваль өнөөдөр өндөрлөнө

Zuv.mn
20 цаг 14 минутын өмнө

Нийслэлд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах зорилгоор зохиогдож буй “UB food” фестиваль өнөөдөр 21.30 минут хүртэл үргэлжлээд өндөрлөнө. 

Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулсан. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээж байгаа билээ. 

“UB food” олон орны хоолны фестивальд Бүгд найрамдах Узбекистан улсаас мастер тогооч нарыг урьж авчирсан бөгөөд Узбек мастер тогооч нар эх орноосоо тусгайлан зориулж авчирсан бүтээгдэхүүнээр өөрсдийн уламжлалт жороор хоол ундааг бэлтгэж байна. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг иргэд, жуулчдад амтлуулж байна. Мөн фестиваль үргэлжлэх долоо хоногт залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болсон юм.

НЗДТГ-аас “UB food” фестивалийг жуулчид, хоол сонирхогч, тогооч мастеруудын хүсэн хүлээдэг, зорин ирдэг, олон улсын арга хэмжээ болгохыг зорьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна