Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгдэж, 4.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

С.Гандэлгэр
2025/04/14

Өнгөрөгч долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 201 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.07-04.14/  нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 63 суманд аюулт үзэгдэл, ослын 201 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 160 нь обьектын гал түймэр,  12 нь ой, хээрийн түймэр, 6 нь хүчтэй салхи, шуурга, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 

Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 96 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Ногоон бүсэд шар өвс шатсан 39 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид богино хугацаанд шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Хуурайшилттай үед зуслангийн чиглэлд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж, хог шатаахгүй, ил гал гаргахгүй, гагнуур хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна