Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурсан билээ. Тэгвэл байгалийн энэхүү гамшгийн талаар БНХАУ-ын “Chinadaily” агентлаг агентлаг мэдээлжээ.
Говь Алтай аймагт өнгөрсөн бямба гарагт болсон шуурганаар 130 айлын гэр унаж, төдий тооны өрх орон гэргүй болсон юм. Энэ гамшгийн талаар гаднын хэвлэлдд мэдээлнэ гэдэг анхаарал татсан, хохирол ихтэй гамшиг тохиосны шинж юм.
Энэхүү шуурганы түрүүч өнгөргсөн баасан гарагаас БНХАУ-ын хойд хэсэгт орж очсон бөгөөд Засгийн газар нь тухайн бүс нутагт шар түвшний түгшүүр зарлаж, иргэний агаарын тээврийн нислэгүүдийг цуцалж, хөнгөн жинтэй хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байсан юм. БНХАУ-д гамшгээс сэргийлэх түгшүүрийг дөрвөн түвшинд хуваадаг бөгөөд аюулын ихээс бага руу улаан, улбар шар, шар, цэнхэр гэсэн дараалалтай байдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна